Sunday, December 6, 2009

Та өөрийгөө таньж мэд

Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ?

Та өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг үү? Бүрэг хулчгар зангаасаа болж хэдэн удаа гадуурхагдаж, хаана хаана орж чадаагүй вэ? Найз нөхдөдөө гадуурхагдаж байсан уу? Өөрөө өөрийгөө хэр мэдэх вэ ? Хувь хүнийхээ эрхийн талаар та ер нь бодож байсан уу? Та амжилттай сайн сурган хүмүүжүүлэгч, сайн сурагч эсвэл сайн эцэг эх байхын тулд өөрийнхөө сайн талыг болон муу талаа мэддэг, өөртэйгөө холбоотой бүх асуудлыг даван туулсан байх хэрэгтэй юм. Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Бид таныг авьяас чадвараа нээн олох аялалд урьж байна. Өөрийгөө таньж мэдэх тусам таны амьдрал илүү утга учиртай болж мөн таны давж чадахгүй байгаа асуудлын чинь шийдвэр нь таны мэдэх л зүйл байсан болохыг та харах болно. Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох хэдэн арга.
1. Та өөрийгөө сонс.
Та толины өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж үргэлжлүүлээрэй. Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай.
2. Зорилтоо тодорхойл.
Тодорхой бай онилоогүй сумны мэргэн байх боломжгүй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хүний явах ёстой газраа хүрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгүй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич. Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.
3. Дуртай зүйлсээ тодорхойл.
Хүмүүс бид баярласан үедээ яагаад баярлав, гутарсан үедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггүй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай яагаад дургүй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.
4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй.
Зарим орчин хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг байхад зарим орчин нь үүний эсрэг хүнд баяр хөөр төрүүлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг, танд тухгүй санагддаг орчноо эдгээрийн шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. Үүнийг хийх үедээ тухайн орчинд байдаг хүмүүсийг ч бас бодож хийхээ бүү мартаарай.
5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд.
Амьдралд минь байхгүй бол болохгүй гэж боддог зүйл нь хүний амьдралын философийнх нь тасрахгүй чухал хэсэг юм. Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлсээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгүй байгаа зүйл чинь өөрийн чинь хувьд зөв үү буруу юу гэдгийг тогтоо мөн түүнийхээ үндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг үзэх үзэлтэй чинь зөрөхгүй байхад анхаараарай.
6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл.
Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хүмүүс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зүйл хэлчихээгүй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бүрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй.
7. Өөрийнхөө эрхийг мэддэг бай.
Та өөрийн эрхийн хүрээг мэддэг байхад бусдын эрхийн хүрээг ч гэсэн мэднэ. Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой.

Monday, November 30, 2009

Мөнгө тогтоох зарим аргаас

Бид ер нь мөнгийг олж чаддаг. Бас эргэж орж ирэхээргүй болтол нь ямар ч төлөвлөгөөгүйгээр зарж чаддаг. Зовж олсон мөнгийг хямгатай, амар олсон мөнгийг яах ийхийн л зуургүй зарчуулчихдаг. Тэгэхээр мөнгөтэй зөв харьцаж, мөнгөний үнэ цэнийг ойлгох асуудал маш чухал байдаг.

Өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөө

1. Алдаагаа даван туулж сур
Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээрэй. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.
Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.
Их хүний нийтлэг шинж
Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.”

Уучлан өршөөхүй

“Уучлалт бол нил цэцгийг гишгэн тасдсан гутлын өсгийнөөс анхилах цэцгийн танхил үнэр юм.” Марк Твен хэлжээ.
Энэ юуг гэсэн үг болохыг та мэдэж байна уу ? бид хүмүүс яаж авирлах тухай тархиндаа дэг жаяг тогтоодог. Хэрэв хүмүүс тэр дэг жаягийг зөрчвөл бид уурлаж эгдүүцдэг. Бидний тэдэнд зориулж тогтоосон дэг жаягийг зөрчсөн тэдгээр хүмүүсийг буруутгана гэдэг тэнэг хэрэг.
Бидний ихэнх нь бага наснаасаа хүмүүсийг уучлахгүй байснаараа тэднийг шийтгэж байна гэж ойлгодог.
“хэрэв би чамайг уучлахгүй бол чи зовно” гэж бодож итгэж өссөн. Үнэндээ бид өөрсдөө л зовдог. Бид өөрсдөө л хоолойд бүлх тээгэлсэн шиг болж, сэтгэл санаагаар унаж, нойргүйддэг. Дараа удаа хэн нэгэн хүнд эгдүүцэж дургүйцэхдээ нүдээ аниад сэтгэлээ анзаарч үз. Бие махбодио шинж. Хүмүүсийг буруутай болгон бодсоноор та өөрийгөө золгүй байдалд оруулдаг. Хүмүүс хийж байгаагаа л хийнэ, мэдэж байгаагаа л мэднэ. Харин та тэр хүмүүсийг хичнээн буруутай гэж бодоод ялгаа байхгүй. Харин ч энэ бодол таны амьдарлыг сүйдэлж магад. Хэрэв далайн шуурга таны орон сууцыг эвдэлсэн бол та энэ цаг агаарыг хэзээ ч уучлахгүй гэж хэлдэг үү? Хэрэв цахлай шувуу толгой дээр чинь баасан бол энэ цахлайг буруутгах уу? бид далайн шуурга, цахлайг юу хийхийг зааж удирдаж чадахгүйтэй адил мөн хүмүүсийг удирдаж чадахгүй. Дэлхий ертөнц гэм зэм, буруутгалаар дүүрэн биш ээ харин бид түүнийг өөрсдөө хийж бүтээсэн юм. Бид уучлалтын талаар ярих болсон болохоор эцэг эхийгээ уучлахаас эхэлнэ. Тэд төгс төгөлдөр биш ээ. Тэр саныг өсгөж хүмүүжүүлэх гээд олон асуудал байсан. Хэрэв тэд буруу юм хийсэн бол тэр нь түүх болон үлдэнэ. Та ээжийгээ уучлахаас татгалзсан өдөр чинь таны бүхий л амьдарлыг сүйтгэх эхлэл болж болох юм

Худал ярихад ямар шинж илэрдэг вэ?

Үнэнд хүрэх ганц зам байдаг ч үнэнээс төөрүүлэх мянган зам байдаг. - Jean de la Bruyere
Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн асуултууд их асуудаг.
Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг. Олны дунд хүн уурлаж бухимдан, сандарч, бүр айж эмээдэг байлаа ч инээмсэглэлийн багаар нууж болно. Анхааралтай ажиглахад өчүүхэн жижиг шинж тэмдгээр энэ ялгааг нь олдог.
Хүн худлаа ярих үедээ нүүр царайныхаа илрэлийг хамгийн сайн удирдан нууж чаддаг. Энэ үедээ өчүүхэн зүйлийг ч хүртэл анхаардаг тул маш сайн, чадварлаг хянадаг. Учир нь худал ярих үедээ хүн нүүрнийхээ хувирлыг хянаж тооцож үздэг. Ажигч гярхай хүн эсвэл мэргэжилтэн л чадварлаг худалчийг хөдөлгөөнөөс нь мэднэ. Ерөнхийдөө амьдрал дээр чадварлаг худалчийг сайн таних нь тийм амар хэрэг биш юм.

Ямар ч муу зүйлд өөрийн гэсэн сайн тал байдаг

Таны талаарх хов живээс илүү муу зүйл гэвэл тийм зүйл огт байхгүй байхыг л хэлэх байх. Оскар Уайлд”
Хов жив гэдэг нь нэлээд олон утга агуулсан бүрхэг зүйл байдаг. Тухайлбал, орчин үед хов жив тараадаг хүн гэж орчуулагддаг английн gossip гэдэг үг нь анхлан найз нартайгаа нийлэн архи уудаг эрэгтэй эсвэл гэрийн эзэгтэйг төрөх үед тус болдог гэр бүлийн найз эмэгтэйг заасан утгатай байжээ. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлтэй тодорхой хэмжээгээр найз нөхдийн харьцаатай, дотор нь болж байгай үйл явдлын талаарх мэдээлэлтэй бөгөөд түүнийгээ согтсох ч гэх юмуу зарим нэг тодорхой нөхцөл байдалд тэр мэдээллээ хөндлөнгийн хүмүүст хэлэх боломжтой хүн байжээ. Харин манай хойд хөршийн тайлбар толиудад “сплетня” буюу хов жив гэсэн үгийг алдаатай эсвэл илэрхий худлаа зүйл үндэслэсэн ямар нэгэн зүйлийн талаарх цуурхал гэж тодорхойлсон байдаг. /энд монгол үгний талаар/ Гэтэл зарим нэг соёлуудад хов жив гэдгийг үгээр олны хүртээл болох ёсгүй хувийн шинж чанартай, баталгаатай мэдээлэл хүргэхийг хэлдэг байна. Хэдийгээр эгэл жирийн хүмүүс өдөр тутмынхаа амьдралдаа хов живийг тун эелдгээр хэлэхэд л таагүй зүйл гэж хүлээж авдаг байхад орчин үеийн сэтгэл судлаачид хов живээр “хөөцөлдөх” нь шүүмжлээд байх зүйл биш төдийгүй тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд тустай зүйл болохыг нь тогоосон байдаг нь сонин. Учир нь бид хов живээр дамжуулан ёс суртахууны үндсэн зарчмуу, олны дунд биеэ авч явах бичигдээгүй дүрмүүдийг суралцаж авдаг ажээ.